Posts

Showing posts with the label Био анагаахын ёсзүй

Үхэх эрхгүй амьдын ертөнц ...

Саяхан интернэтээр аялж яваад нэгэн сонирхолтой нийтлэл олсон юм. Үхэл гэдэг бол уран зохиол, философи, анагаах ухааны хамгийн сонирхолтой асуулт, маргаантай сэдэв юм. Эрүүл, амьд явах эрхтэй хүмүүнд үхэх эрх бий юу? Амьдралыг зовлонгийн үнээр авч үлдэх үү?  Эсвэл зовлонгоос амьдралын үнээр салах уу?  Бусдын өмнөөс шийдэж үл чадах ганц асуулт... Үхэх ба түүний хагацлыг энэ орчлон дээр орших амьд бие бүхэн зайлшгүй туулах давааны нэг юм.  Энэ магадгүй үхэх эрх байх. 2013 оны 04-р сарын 11, Нийтэлсэн Ган-Эрдэнэ             Өмнөд Солонгосын Дээд шүүх анх удаа комын байдалд байгаа 76 настай эмгэний "нэр хүндтэйгээр үхэх" эрхийг хүлээн зөвшөөрлөө. Энэхүү шийдвэр гэр бүлийнхэнд нь өвчтөний амьдралыг тэтгэх системийг таслах зөвшөөрөл олгож байгаа хэрэг юм.             Ким овогт өнгөрсөн хоёрдугаар сард тархины мэс засал хийлгэх үеэрээ гэмтэл авч, өнөөг хүрт...

Бидэнд үхэх эрх бий юу? Үг үл хэлэх амьтад судалгаанд орохыг хүсдэг үү? Био Анагаахын Ёс зүй

           Био анагаахын ёс зүй. Био анагаах ухаан бол бүхэлдээ судалгаа шинжилгээ юм. Илүү ихээр хөгжиж буй анагаах ухааны хурдыг, өнөөдөр өнгөрч маргааш болохын төдийд өөр нэгэн технологи нэвтэрч буй энэ гэрлийн хурд шиг анагаах ухааны хөгжил био анагаах судлаачдын эрэл хайгуул, тасралтгүй явагдах судалгааны үр дүн билээ. Гэвч био анагаах бол анагаах ухааны суурь учраас анагаах ухаан өөрөө хамгийн хүнлэг, энэрэнгүй байхыг шаарддаг учраас анагаах ухааны салбарт амьтай бүхэнтэй холбогдох бүх судалгаа, шинжилгээ ёсзүйг зүй ёсоор шаарддаг билээ.                                                Био анагаахын туршилт ба био ёсзүй               ...