Posts

Showing posts from February, 2016

ЗИКА ВИРУСТ ХАЛДВАР

            Тодорхойлолт: Зика вирусээр үүсгэгддэг, шумуулаар дамждаг өвчин.             Шалтгаан: Үүсгэгчийг судлаачид анх 1947 онд Уганда улсын Зика нэртэй ой д бичнээс илрүүлж, ийнхүү нэрлэсэн бөгөөд 1952 онд Нигери болон Танзанийн нэгдсэн улсад өвчтөнөөс вирусыг илрүүлсэн байна. Үүсгэгч нь Flaviviridae овгийн Flavivirus төрөлд багтдаг, PHX агуулсан вирус юм.             Тархалт: Зика вирусын халдвар нь халуун орны хот, суурин газруудад буюу хүн ам шигүү суурьшсан халуун ширэнгэн ой ихтэй газар нутагт бүртгэгддэг. Зүүн Өмнөд Ази, Баруун Африкийн газар нутагт шумуулын дунд уг өвчний вирус хадгалагддаг байна. 2007 оны дэгдэлтэд Исландын хүн амын 75% нь өртсөн. 2014 оны 3-6-р сард Чили улсад, 2015 оны 5-р сард Бразил улсад бүртгэгдэж 2016 оны 1-р сарын 28-ны байдлаар Америк, Ази, Африкийн 23 улсад бүртгэгдээд байна.             Дамжих зам: Aedes төрлийн А.aegypti зүйлийн шумуул Зика өвчний вирусыг дамжуулахын зэрэгцээ Денгийн чичрэг, шар чичрэг, Чикунгуния өвчний вирусыг дамжуул