Posts

Showing posts from May, 2016

Биотехнологи Клоны арга.

Image
Орчлон дээр усны дусал мэт ганц хүн ихэр биш атлаа ахиад нэг гараад ирвэл яах вэ? Хүний цор ганц байх эрх чөлөөнд халдвал яах вэ? Устаж мөхөж буй биологийн зүйл богалиудыг аврах сүүлийн арга ба биотехнологи Организмын клон  1. Биеийн эсээ сонгож авах /Бөөмийг нь соруулж авна. Учир нь зөвхөн бөөмөнд л удмын мэдээлэл агуулагдана./  2. Өндгөн эсийг сонгож авах /Бөөмий г соруулж авах. Зөвхөн эсийг ашиглаж сонгож авсан эсийн бөөмийг шилжүүлэх суулгахын тулд/ :  Яагаад заавал өндгөн эс гэж? Учир нь:  а. Ооплази агрегаци- Цитоплазм сеграгаци цитоплазм найрлага хэсэг бүрт өөр.  б. Хүний биеийн бүх эсүүд тэнцүү хэсэгт 2 хуваагддаг бол өндгөн эс л хэмжээгээ үл өөрчлөн  ‪#‎ жижигрэн_хуваагддаг‬ . Энэ нь эд эс бүрэлдэн бий болох боломжийг бүрдүүлнэ.  в. Индукци нөлөөлөл-Эс бүр хуваагдлын дараа бие биедээ нөлөөлдөг.  3. Өндгөн эсийн дотор сонгож авсан эсийн бөөмийг оруулах. 4. 4-8 эс болтол жижигрэн хуваагдаж тогтворжуулах лаборторийн нөхцөлд.  5. Умайн хананд имплантаци болгох. Ингээд цааш хэв

Апоптоз

Image
            Амьд биеийн хамгийн бага нэгж бол “ЭС”. Эс нь өөрөө өвчилсөн үедээ бусдадаа халдварлуулж тухайн биетийг аюулд оруулахаас сэргийлэн өөрийгөө золиосолдог юм байна. Ингэхдээ тухайн “үхэл”-ийн дохиог митохондриос гаргадаг. Митохондри гэдэг нь юу вэ гэхээр бид хөдөлгөөн хийх, аливааг эргэцүүлэн тунгаах гээд өдөр тутамд хийж буй үйлдэл болгонд шаардагдах энергийг идсэн хүнснээс тань хүчилтөрөгчийг ашиглан ГФА хэмээх өндөр энерги бүхий молекул болгож нөөцөлдөг эсийн маш чухал органоид (эрхтэнцэр) юм. Түүний нэгэн сонирхолтой бөгөөд маш чухал бас нэгэн үүрэг бол эсийн үхэл болох АПОПТОЗ хэмээх үзэгдэл юм.             Эсийн амьсгал буюу энергийн үйлдвэрлэл явагддаг тухайн эсийг  амьдрахад  зайлшгүй шаардлагатай митохондри нь эсийн  үхлийг  хянаж байдаг. Хорвоо гэдэг хатуу юм даа гэдэг шиг эс эдийн түвшинд ч гэсэн митохондри нь өөрийн оршин буй эсийн үхэх сэхэхийг шийдэж байдаг юм байна. Хүн хүчилтөрөгчгүй бол үхдэгтэй адилаар эсийн амьсгал явагддаг митохондри нь өөрийн үйл ажилла