Posts

Showing posts from April, 2016

Үхэх эрхгүй амьдын ертөнц ...

Саяхан интернэтээр аялж яваад нэгэн сонирхолтой нийтлэл олсон юм. Үхэл гэдэг бол уран зохиол, философи, анагаах ухааны хамгийн сонирхолтой асуулт, маргаантай сэдэв юм. Эрүүл, амьд явах эрхтэй хүмүүнд үхэх эрх бий юу? Амьдралыг зовлонгийн үнээр авч үлдэх үү?  Эсвэл зовлонгоос амьдралын үнээр салах уу?  Бусдын өмнөөс шийдэж үл чадах ганц асуулт... Үхэх ба түүний хагацлыг энэ орчлон дээр орших амьд бие бүхэн зайлшгүй туулах давааны нэг юм.  Энэ магадгүй үхэх эрх байх. 2013 оны 04-р сарын 11, Нийтэлсэн Ган-Эрдэнэ             Өмнөд Солонгосын Дээд шүүх анх удаа комын байдалд байгаа 76 настай эмгэний "нэр хүндтэйгээр үхэх" эрхийг хүлээн зөвшөөрлөө. Энэхүү шийдвэр гэр бүлийнхэнд нь өвчтөний амьдралыг тэтгэх системийг таслах зөвшөөрөл олгож байгаа хэрэг юм.             Ким овогт өнгөрсөн хоёрдугаар сард тархины мэс засал хийлгэх үеэрээ гэмтэл авч, өнөөг хүртэл ухаангүй байгаа ажээ. Эмч нар түүний тархийг үхжиж, эдгэх ямар ч боломжгүй болохыг мэдээлсний дараа гэр бүлийнх