ХДХВирусын халдвар тархалт, эд эс эмгэгшүүлэлт ба Ретровирусын эсрэг эмчилгээ 3 хэсэг.
ХДХВирусын халдвар тархалт 1981 онд Санфранциско, Лос-Анжелос хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштой таван залуучуудад шижилгээ хийхэд “Pnemocystis-carinii” тодорхойлогдсон байна. Гэвч өвчний бусад шинж тэмдэг өвөрмөц байдалтай эмчилгээ үр дүн муутай байжээ. Түүнээс гадна хижээл насны хүмүүст илэрдэг “Kaposi-Sarkom” өвчин Нью-Йоркийн эмнэлэгт эмчлүүлж байсан дөрвөн залууд илэрч байсан нь тухайн үедээ эмч нарын анхаарлыг ихэд татсан түүхтэй. Гомосекс зан үйлтэй залууст илэрдэг шулуун гэдэсний үрэвсэлт хамшинж (Gay bowel syndrome) хэмээх нэгэн өвчнийг эмч, судлаачид тухайн үед мэддэг байсан бөгөөд энэ өвчин нь бэлгийн халдварт өвчин гэдэг нь тодорхой болоод байсан цаг үе юм. HIV-1: 1983 онд францын эрдэмтэн Л.Монтанье хэсэг судлаачдын хамт Париж хотноо Пастерийн институтэд гомосекс зан үйлтэй залуугийн Лимфоцитээс Ретровирус ялган авч, Лимфаденопатийн хамшинжийн вирус байж болох юм гэж таамаглаж байв. (сүүлд нь хийсэн давтан судалгаагаар тухайн өвчт