Posts

Showing posts from 2015

ХДХВирусын халдвар тархалт, эд эс эмгэгшүүлэлт ба Ретровирусын эсрэг эмчилгээ 3 хэсэг.

Image
ХДХВирусын халдвар тархалт             1981 онд Санфранциско, Лос-Анжелос хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштой таван залуучуудад шижилгээ хийхэд “Pnemocystis-carinii” тодорхойлогдсон байна. Гэвч өвчний бусад шинж тэмдэг өвөрмөц байдалтай эмчилгээ үр дүн муутай байжээ. Түүнээс гадна хижээл насны хүмүүст илэрдэг “Kaposi-Sarkom” өвчин Нью-Йоркийн эмнэлэгт эмчлүүлж байсан дөрвөн залууд илэрч байсан нь тухайн үедээ эмч нарын анхаарлыг ихэд татсан түүхтэй. Гомосекс зан үйлтэй залууст илэрдэг шулуун гэдэсний үрэвсэлт хамшинж (Gay bowel syndrome) хэмээх нэгэн өвчнийг эмч, судлаачид тухайн үед мэддэг байсан бөгөөд энэ өвчин нь бэлгийн халдварт өвчин гэдэг нь тодорхой болоод байсан цаг үе юм.              HIV-1: 1983 онд  францын эрдэмтэн Л.Монтанье хэсэг судлаачдын хамт Париж хотноо Пастерийн институтэд гомосекс зан үйлтэй залуугийн Лимфоцитээс Ретровирус ялган авч, Лимфаденопатийн хамшинжийн вирус байж болох юм гэж таамаглаж байв. (сүүлд нь хийсэн давтан судалгаагаар тухайн өвчт

HIV вирусын геном 2 хэсэг

Image
             HIV вирусын нуклейн хүчил нь 9.6 kb урттай, эерэг утгат + РНХ нь хос утаслагаас тогтоно. РНХ-ийн хувьсамтгай төлөв нь мутацид амархан орох геномын жижиг “Quesispezies” хувилбарыг агуулж байдаг. Вирусын геном эсийн ДНХ-д эргэн хуулбарлагдах (Retranskript) явцад эсийн дотор, эс-вирусын нуклеотид интеграцид орж провирус үүсдэг. Вирусын РНХ нь эргэн хуулбарлагдахад үүсч бий болсон провирусын мРНХ-д бүтнээрээ агуулагдах бөгөөд провирусээс HIV вирусын шинэ хувилбар үүснэ. HIV вирус нь вирусын бүтцийн уураг синтезлэгч (полимеразийн) ген болон вирусын репликацийн процессыг тохируулагч ген гэсэн хоёр үндсэн генээр өсөлт үржлийн процесс нь зохицуулагдаж байдаг. Дээр дурьдсан хоёр генийн зохицуулагаар –gag, -pol, -env генийн үйл ажиллагаа идэвхжиж вирусын урьдал уураг бүрэлдэхэд протеаза фермент чухал үүрэг гүйцэтгэнэ.             HIV вирусын геномын нуклеотидын дараалалыг секвенцийн аргаар судалж дурьдсан генүүдийг тодорхойлоод байна. LTR нэмэлт төгсгөл (long terminal re

Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол 1 хэсэг

            ХДХВ/ДОХын нээлт ба Нобелын шагнал           Хүний дархлаа хомсдолын вирусыг Францийн эрдэмтэн Лик Монтанье 1983 онд илрүүлж Лимфоаденопатийн (LAV) вирус хэмээн нэрлэж байв. Тэрээс цусны донорын нарийвчлан судалгаа явуулж 1984 онд хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ын талаархи судалгааны ажлаа баталгаажуулсан байна. Хүний Т эсийн хавдарын вирус (HTLV)-ыг судласан Америкийн эрдэмтэн Роберт Галлогийн судалгааны ажилтай Лик Монтанье-гийн ажил ойролцоо байсан учраас Роберт Галло, донорын битүүмжилсэн сорьцыг Лик Монтанье-гаас авч харьцуулан судалгаа хийж үзэхэд уг вирус нь LAV болон HTLV вирусээс ялгаатай болох нь тогтоогдсон учраас олон улсын хэмжээнд уг вирусыг хүний дархлаа хомсдолын вирус (HIV-ХДХВ) хэмээн нэрлэсэн түүхтэй. Лик Монтанье, Роберт Галло хоёрын хэн нь ДОХ-ын вирусыг анхлан нээсэн вэ? гэдэг асуудлаар нилээн удаан хугацаанд маргаан өрнөж, судалгааны түүхэн баримт Роберт Галлогийн зөвшөөрлийн тайлбарыг үндэслэн Францийн эрдэмтэн Лик Монтанье  HIV вирусыг нээс

Кребсийн цикл

Image
Биохими үүрэг:            1. Интеграцийн үүрэг: Уураг, нүүрс ус, өөх тосны метаболизмын катаболизмын сүүлчийн замыг зангидаж өгдөг метаболизмын коллектор юм.             2. Хоёрдмол үүрэг: Кребсийн мөчлөг нь катаболизмын төдийгүй бас анаболизмын үүрэгтэй. Кребсийн циклийн завсрын бүтээгдэхүүнүүд нь бусад нэгдлүүд нийлэгжихэд зайлшгүй хэрэгтэй.             3. Энергийн: Кребсийн циклийн явцад 1 молекул АТФ субстратын түвшинд үүсдэг.             4. Устөрөгчийн донорын үүрэг: Амьсгалын гинжин хэлхээт урвалд устөрөгчийн генератор болдог. Кребсийн циклийн явцад  хос атом устөрөгч үүсдэг бөгөөд 3 нь НАД-тай, 1 хос нь ФАД-тай нэгдсэн байдлаар оршино.             Эд эсийн амьсгалын гинжин хэлхээнд устөрөгчийн генераторын үүрэг гүйцэтгэгч хамгийн гол ферментэт урвалын тогтолцоо нь Кребсийн цикл юм. Кребсийн мөчлөг эхлэхэд юуны өмнө оксалоацетат үүсч ацетил КоА-тай харилцан үйлчилдэг.              Биед оксалоацетат                          а. Аспартат амингүйжихэ

Нүүрс-усны аэроб исэлдэлт

Митохондрийн гадна НАД-Н+Н исэлдэх нь       Нүүрс усны задралаас эсийн цитоплазм дотор үүссэн НАД-Н+Н нь митохондрийн мембранаар шууд нэвтэрч орохгүй, иймд шууд хүчилтөрөгчөөр исэлдэж энерги үүсгэхгүй. Митохондрийн гаднах орчноос митохондрийн доторх орон зайд гинжин хэлхээт тогтолцооны тусламжтайгаар устөрөгчийг зөөвөрлөнө.             Цитоплазмаас устөрөгчийг завсрын бүтээгдэхүүн /НАД-Н+Н/ байдлаар дотоод мембран уруу зөөвөрлөх хэд хэдэн тогтолцоо байх ажээ. Хамгийн ач холбогдолтой нь МАЛАТ-АСПАРТАТЫН ГИНЖИН ХЭЛХЭЭТ ЦОГЦОЛБОР юм. Малат-Аспартатын гинжин хэлхээт цогцолборын биохими         Цитоплазмын /НАД-Н+Н/-устөрөгч нь оксалоацетатаар хураагдаж улмаар цитоплазмын малатдегидрогеназа изоферментийн тусламжтайгаар малат болон ангижирна. Малат нь митохондрийн мембраныг нэвтрэн ороход 2-оксоглутараттай /а-кетоглутарат/ митохондрийн мембранаар гадагш зөрж солилцоно. Малат ба 2-оксоглутаратын “антипорт” ажиглагдана. Малат нь устөрөгчөө митохондрийн доторхи НАД-д өгч /малатдегидр

Гликолиз

Image
            Хүн амьтны бие махбодын эсийн дотор глюкоз анаэроб исэлдэлтээр 2 молекул лактат үүсэх хүртэл задрах гинжин урвалыг гликолиз гэдэг бөгөөд нийтдээ 11 ферментийн тусламжтайгаар явагдах үйл явц.                         Глюкоз задарч сүүний хүчил болтлоо исэлдэх нь энерги ялгаруулах үйл явц бөгөөд чөлөөлөгдсөн энерги нь АТФ-ийн макроэргийн холбоонд хуримтлагдана.             1. Д-глюкоз идэвхжин фосфоржих: Энэ нь фосфат бүлгийн донор болох АТФ ба магнийн ионы оролцоотой гексокиназа ферментийн тусламжтай явагдах урвал бөгөөд глюкоз-6-фосфат үүснэ. Глюкокиназа нь глюкозад өвөрмөцөөр үйлчилнэ. /гексокиназа фермент 4 изофермент үүсгэдэг ба IV изофермент нь глюкокиназа юм/.                         2. Глюкоз-6-фосфат фруктоз-6-фосфат болж изомержих. 3. Фруктоз-6-фосфат фосфоржих фруктоз-1.6-дифосфат /бифосфат/ үүсэх: Энэхүү урвалд 1 молекул АТФ зарцуулагдах ба магнийн ион хэрэгтэй. Энэ урвалын фермент нь чөлөөт энергийг ихээхэн бууруулах учир урвал эргэлтгүй явагд

Хеликобактер

Image
           Жич: Хүн эмчлэх, оношлох эрх нь монгол улсын хэмжээнд Анагаах ухааны мэргэжил эзэмшсэн, хүний их эмч зэрэгтэй, эмчлэх эрх бүхий хүнд агуулагдах учир БЛОГ дээр тавигдсан мэдээллийг ашиглаж бусдыг оношлох, эмчлэх үйлдэл хийхгүй байхыг хүсье. Энэхүү мэдээллээс үүдэлтэйгээр дур мэдэн эмчилгээ хийсэн болон эрүүл мэндийн хувьд хохирвол блог хөтлөгч миний зүгээс хариуцлага хүлээхгүй болно.              Анх 100 жилийн өмнө ходоодонд нян байдаг юм байна гэдгийг илрүүлсэн боловч энэ нь ходоодны үрэвсэл үүсгэдэг юм байна гэдгийг бүр хожуу 1970-аад онд судлан тогтоожээ. 1982 онд Маршалл, Варрен 2 ходоодны нянг ургуулан Кампилобактер пилоридс хэмээн нэрлэсэн нь хожим дахин ангилагдаж Хеликобактер пилори гэдэг нэртэй болов. Ходоодны хеликобактер нь ходоодны үрэвсэл, шарх, шархлаа, хавдрын нэг үндсэн шалтгаан болдог.  Дэлхийн хүн амын 50%-аас дээш хувь нь энэ халдвараар өвчилсөн байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд 10-аас доош насны хүүхдүүд болон 50 хүртэлх насны том хүмүүсийн

Төв мэдрэлийн тогтолцооны сүрьеэ

Image
         Òàðõèíû 纺ëºí á¿ðõ¿¿ëèéí ñ¿ðüåý. Ýíý õýëáýð íü ãîë  òºëºâ òàðõìàë ñ¿ðüåýãèéí ¿åä òîõèîëääîã, õ¿¿õýä íàñàíä ýëáýã. Õ¿¿õýä óëáàãàð, óíòàìõàé, öîíõèãîð, áàãà çýðýã õàëóóðíà, Öààøäàà òîëãîéí ºâäºëò íü õ¿÷òýé áîëíî, ãýðëýýñ àéõ, áèåèéí õàëóóí ºíäºðñºæ 39 õýìä õ¿ðíý, óíòàìõàé áàéäàë íü á¿ð õ¿íäýð÷ áîëíî, ìàø áàãà õóâüä íü ñîëèîðîë ýñâýë òàòàëò ºãíº. Äàãçíû áîëîí õýâëèéí áóë÷èíãèéí ÷àíãàðàë, ãýäýñ äîòîãø òàòàãäàõ, õºë ºâä㺺𺺠íóãëàðñàí áàéäàëòàé áîëîõ, çóëàé ÷èíýðñýí. Òàðõè íóãàñíû ìýäðýë ãýìòñýí òîõèîëäîëä õÿëàð áîëîõ, í¿äíèé çîâõè óíæèõ, í¿¿ðíèé òýãø õýì àëäàãäàõ, õ¿¿õýí õàðàà ººð÷ëºãäºõ, íóãàñíû øèíãýíèé äàðàëò îãöîì èõñýíý. Íóãàñíû øèíãýíä ëèìôîöèò, óóðàã èõñýíý, ñàõàð áóóðíà. Èäýýò ¿ðýâñëèéí ººð÷ëºëòººñ ÿëãàí îíîøëîõîä ýìíýë ç¿éí øèíæ òýìäýã íü ààæóó ÿâöòàé áà òàðõè íóãàñíû øèíãýíèé ººð÷ëºëòººð ÿëãàíà. ªâ÷òºíèé 95% íü á¿ðýí ýäãýðýõ áîëîìæòîé. Òàðõèíû òóáåðêóëåìà: Óã ºâ÷èí íü ãîë òºëºâ öóñààð ò¿ãñýí ñ¿ðüåýãèéí ¿åä ãàðäàã. Èõýíõäýý õ¿¿õäýä òî