Үхэх эрхгүй амьдын ертөнц ...

Саяхан интернэтээр аялж яваад нэгэн сонирхолтой нийтлэл олсон юм. Үхэл гэдэг бол уран зохиол, философи, анагаах ухааны хамгийн сонирхолтой асуулт, маргаантай сэдэв юм. Эрүүл, амьд явах эрхтэй хүмүүнд үхэх эрх бий юу?
Амьдралыг зовлонгийн үнээр авч үлдэх үү? 
Эсвэл зовлонгоос амьдралын үнээр салах уу? 
Бусдын өмнөөс шийдэж үл чадах ганц асуулт... Үхэх ба түүний хагацлыг энэ орчлон дээр орших амьд бие бүхэн зайлшгүй туулах давааны нэг юм. 
2013 оны 04-р сарын 11, Нийтэлсэн Ган-Эрдэнэ
            Өмнөд Солонгосын Дээд шүүх анх удаа комын байдалд байгаа 76 настай эмгэний "нэр хүндтэйгээр үхэх" эрхийг хүлээн зөвшөөрлөө. Энэхүү шийдвэр гэр бүлийнхэнд нь өвчтөний амьдралыг тэтгэх системийг таслах зөвшөөрөл олгож байгаа хэрэг юм.

            Ким овогт өнгөрсөн хоёрдугаар сард тархины мэс засал хийлгэх үеэрээ гэмтэл авч, өнөөг хүртэл ухаангүй байгаа ажээ. Эмч нар түүний тархийг үхжиж, эдгэх ямар ч боломжгүй болохыг мэдээлсний дараа гэр бүлийнхэн нь тэжээлийн системийг салгахыг хүсчээ. Гэвч эмнэлгийнхэн үүнийг зөвшөөрөөгүй учир тэд шүүхэд хандсан байна.

            Шүүх гэр бүлийнхний хүсэлтийг авч үзээд өвчтөний "нэр хүндтэйгээр үхэх" эрхийг хүндэтгэн үзэх шийдвэрийг гаргажээ. Дээд шүүх Ким шиг эдгэрэх боломжгүй өвчтөнийг үргэлжлүүлэн эмчлэх нь хүний хүндтэй байх эрхийг зөрчиж буй хэрэг гэж үзсэн байна.
            Хүн амьд явах эрхтэй шигээ үхэх эрхтэй юу? Амьдрал хялбар тоглоом биш, тохиох бүхнийг таах аргагүй. Хэлж ирэхгүй өвчин, гэнэтийн осол гээд амьдралыг бүхлээр нь биш юм аа гэхэд хамгийн сайхан хэсгүүдээс нь хулгайлчихаж чадах аюул хаа сайгүй. Бүх насаараа таримал ургамал шиг орон дээр хэвтэж өнгөрөх, эмчлэгдэшгүй өвчний зовиур дунд үхлээ хүлээн тарчлах гэдэг магад үхэхээс ч дор биз. Энэ л цэгээс анх үхэх эрхийн тухай мөнхийн маргаан эхэлсэн болов уу. Грек хэлний eu+thanatos /эвтаназ/ буюу сайн үхэл гэсэн үгээр эдгэшгүй өвчтэй, өвчнийхөө зовиураас болон тарчилж буй хүмүүсийн үхэх хүслийг нь гүйцэлдүүлэх тухай асуудлыг томьёолдог. Хамгийн анх энэ үгийг эртний грекчүүд хэрэглэсэн бөгөөд тэр үед грекчүүд нэгэн төрлийн хорт ургамлыг ашиглан зовлондоо шаналагчийг тайван нойрсуулдаг байжээ. Сократ, түүний шавь Плато болон мэргэн Сенека нар эвтаназийг дэмждэг байсан бол харин анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ эсрэг байр суурьтай байлаа. Хожим европт тархсан христийн шашин эвтаназийг дэмждэггүй байснаас дараагийн зуунуудад барууны соёл иргэншилд энэ нь нүгэлд тооцогдох болсон аж. Гэхдээ хориотой байсан гэдэг нь мэдээж огт байгаагүй гэсэн үг биш. Утопийн тухай алдарт зохиолдоо хүртэл Томас Мур эвтаназийн тухай бичиж байв. Тэгвэл орчин үеийн эвтаназийн талаарх маргаан XIX зууны сүүл үеэс үүсэлтэй гэж үздэг.

Дорно дахинд эвтаназийн талаар харьцангуй чөлөөт үзэлтэй байсан бололтой. Монголчуудын дунд л гэхэд хөгширч доройтсон, бие даан амьдрах чадваргүй болсон өтгөсийг хайртай ач нь өөхөнд хахааж, эсвэл тойг гудруулан тайван нойрсуулдаг ёс байсан тухай домог байдаг бол дундад азийн ард түмнүүдийн үлгэрт өтгөсөө орхин нүүдэг байсан тухай хэсгүүд бий. Домог үлгэрүүдэд итгэх юм бол ийм төрлийн ёс нь төв азийн нүүдэлчид дунд нэлээд дэлгэрсэн байсан бололтой. Японд ч мөн үүнтэй адил Үбасүтэ буюу “Хөгшин эмэгтэйг орхин явах” гэсэн утгатай үг байсан бөгөөд хамаатан садныхаа сул дорой хөгшчүүлийг /ихэвчлэн эмэгтэйчүүдийг/ эзгүй ууланд аваачин орхидог байжээ. Японы найруулагч Ш.Имамурагийн “Нараяама уулын домог” бүтээлээс Үбасүтэг илүү мэдрэх боломжтой.

Нацистууд засгийн эрхэнд гарч ирсний дараа Герман хуулийн хүрээнд эвтаназийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон билээ. Үүнээс гадна Германы Засгийн газар дайны жилүүдэд Т4 хэмээх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байв. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрөлхийн бие бялдрын болон сэтгэл зүйн гажигтай, бие даан амьдрах чадваргүй, төрийн асрамжинд байдаг 70 мянган хүнийг хороосон талаар албан ёсны тайландаа тусгасан байдаг. Харин сүүлд хийгдсэн судалгаанууд энэ тоог 200 мянгад хүрнэ гэсэн дүгнэлт гаргаж байна. Тухайн үед “Шинэ хүмүүс” сэтгүүлийн нүүрэн дээр төрөлхийн гажигтай нэг хүнийг амьдралынх нь туршид асрахад 60 мянган рейхмарк зарцуулагдана гэсэн томоохон гарчиг хүртэл дурайж байв. Энэ үзлийн эцэг нь Адолф Жост юм. Тэрбээр 1895 онд бичсэн “Үхэх эрх” хэмээх номдоо “Үхэх эрхийг хувь хүн бие даан шийдэх ёстой биш, нийгмийн сайн сайхны тулд төр шийдэж байх ёстой” гэж бичсэнээрээ өмнө нь Англо Саксчуудын дунд боловсорсон эвтаназийн тухай ойлголтыг 180 градусаар эргүүлжээ. Жост “Хувь хүний үхэх эрх нь төр болон нийгмийн байгуулалд хамаатай. Нийгмийг эрүүл, амьд байлгахын тулд төр алахэрхтэй”хэмээнбичижбайв.
Орчин үед эвтаназийн талаарх үзэл бодлоороо хамгийн их алдаршсан, ихээхэн маргаантай субъект бол “Ноён үхэл” нэрээрээ нийтэд танигдсан Жак Кеворкиан. Мичиганы анагаах ухааны их сургууль дүүргэсэн армен гаралтай, америкийн иргэн Кеворкиан 1980-аад оноос эхлэн германы сэтгүүлүүдэд эвтаназийн этикийн тухай асуудлуудаар цуврал нийтлэл бичих болсон бөгөөд 1987 оноос Детройтын сонингуудад “үхлийн зөвлөгөө өгнө” гэсэн зар тавьж эхэлжээ. 1990 онд тэр анх удаа олон нийтэд нээлттэйгээр өөрийн зохион бүтээсэн эвтаназийн машинаар /Өвчтөн товчлуур дарахад хор шахагддаг. Өөрөөр хэлбэл, өвчтөн өөрөө үхлээ сонгодог/ алцхеймерийн өвчтэй 54 настай Жанет Аткинсоныг үхэхэд нь тусалсан байна. Энэ үйлдлийнхээ төлөө Кеворкиан аллагын хэрэгт буруутгагдан баривчлагдсан ч Мичиганд ийм үйл явдлыг хараахан хуульчлаагүй байсан тул эмчлэх эрхээ хасуулснаас өөр ял шийтгэлгүй үлдсэн юм. Гэвч тэрбээр үүнээс найман жилийн дараа хөдлөх чадваргүй өвчтөний үхэх үйл явцыг өөрөө гүйцэтгэсэн дүрс бичлэгээ нэгэн телевизийн шоуны үеэр үзүүлсний улмаас хоёрдугаар зэргийн аллагаар буруутгагдан баривчлагдаж, 10-25 жилийн ялаар шийтгүүлсэн юм. Энэ хүртэл тэр нийт 130 хүнийг үхэхэд нь тусалсан гэдгээ хожим мэдэгдсэн билээ. 2005 онд биеийн байдлаас шалтгаалан хугацаанаасаа өмнө суллагдсан Кеворкиан өнгөрсөн зургадугаар сард 83 насандаа элэгний хорт хавдрын улмаас хорвоог орхисон юм. Тэрбээр амьд ахуйдаа “Би хэн нэгний үхэлд тусалсан бус хэн нэгнийг зовлонгоос гэтлэхэд нь тусалсан” хэмээн амьдралаа зориулсан үйлээ тайлбарлаж байв.

Кеворкианаас өөрөөр хэдий ч мөн л ихэд алдаршсан хүн бол испанийн иргэн Рамон Сампдеро. Тэр 1967 онд 25 настайдаа хүзүүгээ хүртэл мэдээгүй /амиа хорлох ч чадваргүй/ болсноосоо хойш бүхэл бүтэн 29 жилийн турш испанийн доод шатны шүүхээс эхлээд европын холбооны хүний эрхийн комисс хүртэл холбогдох бүхий л байгууллагуудад үхэхэд нь туслахыг хуулиар зөвшөөрөхийг хүсэн тэмцсэн юм. Тэрбээр энэ урт удаан хугацааны тэмцэлдээ ялалт байгуулж чадаагүй ч эцсийн эцэст 1998 онд найз нарынхаа /Хэрвээ ганц хүн тусалсан бол шүүхийн хариуцлага үүрч магадгүй гэж үзсэнээс хэд хэдэн найзыгаа оролцуулжээ/ тусламжтайгаар амиа хорложээ. Тэгвэл 63 настай энэтхэгийн сувилагч бүсгүй Аруна Шамбауг Рамоныхаас ч золгүй тавиланг туулж байна. Тэр 37 жилийн турш комд ургамал мэт амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард түүнийг амгалан нойрсуулах тухай төрөл төрөгсдийнх нь хүсэлтийг энэтхэгийн дээд шүүх буцаасан юм. Голланд улс 2003 онд эвтаназийг хуулиар зөвшөөрснөөр нацист германаас хойш ийм шийдвэрт хүрсэн анхны улс болсон бөгөөд 2009 онд нийт 2636 хүн ийм аргаар нөгөө ертөнцийг зорьсон нь өмнөх жилийнхээс 13 хувиар өссөн байна. Ирээдүйд ч энэ тоо зогсолтгүй өснө гэдэгт олон судлаачид итгэлтэй байгаа гэнэ.

Хэдийгээр орчлон ертөнц өөрчлөгдөн хувьсаж, хуучин бүхэн ул болж буй ч эвтаназийг эсэргүүцэгчид байсаар л байна. Доктор Эзекил Эммануэлийн үзэж буйгаар эдгэршгүй өвчтөнүүдийн олонх нь амиа хорлох талаар бодож үздэг ч маш цөөхөн нь л энэ санаагаа гүйцэлдүүлэх чин хүсэлтэй байдаг гэнэ. Түүний 1997-1998 оны хооронд 988 өвчтөнд хийсэн судалгаагаар нийт өвчтөнүүдийн 60 хувь нь эвтаназийг дэмжиж байсан ч 11 хувь нь энэ талаар өөр дээрээ бодож үзсэн бол ердөө хоёр нь л эвтаназд бэлэн гэдгээ баталж байсан байна. Үүнээс гадна эвтаназийг эсэргүүцэгчид нийгмийн болоод гэр бүлийн зүгээс өндөр настнуудад үзүүлэх үйлчилгээ, хайр халамжийг нэмэгдүүлснээр амиа хорлох хүсэлтэй өвчтөнүүдийн тоо багасна гэдэгт итгэдэг ажээ.

Хүн үүссэн цагаасаа эхлэн аж амьдралаа илүү амар хялбар болгосоор ирсэн. Эхлээд хүмүүсийн бүтээсэн буулганд гаршуулан тэжээсэн амьтад зүтгэж байсан бол энэ цагт элдэв автомат машин, роботууд хүний өмнөөс хөдөлмөрлөх болжээ. Гэхдээ нэг л үйлийг өөрийнхөө өмнөөс хийлгэх амьтан-машиныг энэ хүртэл олсонгүй. Бид энэ хорвоод хэзээ, хэрхэн ирэхээ сонгож чаддаггүй. Энэ бүхэн хувь тавилан, эсвэл үй олон санамсаргүй сонголтын нийлбэр, эсвэл зүгээр л хэн нэг, ямар нэг агуу хүчний гарт байдаг. Гэхдээ хүмүүс өөрсдийгөө ийм сул дорой болохыг хүлээн зөвшөөрч чадаагүй учраас эвтаназийг бодож олоод, үхлээс зайлж чадахгүй ч үхлээ сонгохыг хүссэн ч юм бил үү? Хүн бол амиа хорлолтын тухай боддог цорын ганц амьтан. Ингэхээр нэг талаасаа эвтаназ нь хувь тавилан, ертөнцийн зүй тогтол, үйлийн үрийн хуулийг гажаасан тохиол гэлтэй. Үнэхээр эдлэх л ёстой зовлон зүдгүүрээс зугтах хэрэг бий юу?
Бараг бүх бие нь мэдээгүй болсон Тони Никлинсон эмчийн тусламжтайгаар "хуулийн дагуу" амьдралаа эцэс болгохыг хүсч байна. Гэхдээ түүний хүслийг биелүүлсэн хүн өөрт нь амиа хорлоход тусалсан хэргээр ял сонсохгүй байхыг тэрээр мөн хүсч байгаа аж. Даваа гаригт Английн шүүх Никлинсонд Лондоны дээд шүүхэд хандаж, "эвтанази" буюу өвчин зовиураа эцэс болгохын тулд зориудаар амиа егүүтгэх хүсэлтээ шийдвэрлүүлэхийг зөвшөөрчээ.
Никлинсон компьютерийн тусламжтайгаар юу бодож байгаагаа хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ "Миний хүсэлтийг шүүхээр хэлэлцэх болсонд баяртай байна, 21-р зууны анагаах ухаанд 20-р зууны үеийн хандлагаар хандах нь байж боломгүй хэрэг" гэжээ.
57 настай Никлинсон идэвхитэй амьдралаар амьдардаг нэгэн байжээ. Харин 2005 онд тэрээр цус харвасан байна. Одоо тэрээр нүдээ анивчиж, хоол идэхээс өөр зүйл хийж чадахгүй болжээ. Түүний эхнэр Жэйний хэлж байгаагаар тэд Дубайд амьдарч байгаад буцаж ирснээс хойш нөхөр нь өвчин зовиураа эцэс болгох зорилгоор бусдын тусламжтайгаар амиа егүүтгэх талаар бодож эхэлсэн байна.
Жэйн ярихдаа "Тони гэртээ анх эргэж ирснээс хойш бид самбарыг хэрхэн ашиглахыг сурж эхэлсэн, түүний эхлээд надад хэлсэн зүйлүүдийн нэг нь үхэх талаар байсан, бид энэ талаар ярилцсан, би түүний бодлыг өөрчлөх гэж хичээсэн, гэхдээ нэмэр болоогүй, түүний зовиур шаналалыг арилгах цорын ганц арга бол түүний амийг авах" гэжээ.
Английн хуулинд зааснаар хэн нэгнийг амиа хорлоход нь туслах нь гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт буруутай нь тогтоогдсон хүн дээд тал нь 14 жил хоригдох ял сонсдог. Гэхдээ өвчин зовиураа эцэс болгох зорилгоор бусдын тусламжтайгаар амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг Швейцарь улсад 1992 оноос хойш Английн 100 орчим иргэн өөрийн хүсэлтээр хорвоог орхисон байна.

Миний өгүүлэх гэж буй энэ санаа тийм ч шинэлэг биш гэхдээ үзэж судалсан зүйлээр хомсхон бидэнд бол ёстой нүд бүлтийж чих дэлдийх зүйл ч байж болно. Ингэж хэлэхийн учир нь гэвэл миний бие хэдэн жилийн өмнө энэ санаагаа эрүүгийн хуулийн 91-р зүйлийг тайлбарласан дээд шүүхийн тайлбартай холбогдуулан тайлбарлатал манай улсын нэлээд хуулийн томоохон нэг хүндэт докторт ёстой ч нэг газар доогуур ортлоо загнуулсандаа... гол учир шалтгаан нь ДЭЛХИЙ ДЭЭР Ч БАЙХГҮЙ ЗҮЙЛ ЯРИЛАА гэсэн үндэслэлээр ингээд л би энэ сэдвийг сонирхон улам гүнзгийрүүлэн судлах болсон юм. Тэгвэл тэр ярих гээд байгаа зүйл нь ХҮН ҮХЭХ ЭРХТЭЙ гэж...бурхан багш атга будаа цацхад ганцхан нь л зүүний үзүүр дээр тогтон үлдэж тэр нь энэ орчлонд хүн болж төрдөг гэсэн домгийн салхинаас хархад ямах их үнэ цэнээр хүмүүн төрлийг олдог нь харагдаж байна. Энэ ухагдахуун шинжлэх ухааны ололт дэвшлээр ч улам батжин илэрхийлэгддэг. Таван зуун сая эр эс ганцхан ширхэг эм эсийн зүг тэмүүлж ариун хэвлийд нь зөвхөн нэг нь л нэвтрэн орж тээгдэн үлддэг гэдэг. За энэ ч яахав ангаах ухааны ойлголттэгвэл ийм их хувь заяагаар хүн болж мэндэлсэн бид тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг.үнэндээ эрх зүйн хэм хэмжээгээр алхан гишгэхийг ,аяаглан авирлах,аж төрөх бүхий л үйлдлийг эрх зүйн голдиролд орууллан хуульчлан тогтоож дагаж мөрдөх горим журмыг чанд хатуу тогтоосноор өнөөгийн нийгмийн харилцааг хэвийн байдлаар үргэлжлүүлэн явуулж байна жишээ нь эрүүл мэндээ хамгаалуулах ,цэргийн алба хаах ,татвар төлөх , бүрэн дунд боловсоролыг үнэ төлбөргүй олж авах ,тэгш ёсыг хангах гэж тусгасан байдаг хэдий ч дахиж хэзээ ч бусдын адил амьдарч чадахгүй дахиж хэзээч хүмүүний ёсоор оршихгүй ургамал хүнийг нэр төртөйгөөр үхэх эрхийг , хэзээ ч боож бусдын адил алхахгүй зовлон шаналалдаа автан өвдөлтийн хүнд хэцүүг тэсхүйеэ бэрхийг мэдрэн хэвтэх эсвэл хормын төдий л цахилгаан саатахад нөгөө ертөнц рүү одох гуурсан тэжээлт, зохиомол амьсгалт ургамал хүнийг хэзээ бидний дунд энгийнээр аж төрж автобусанд шахалдаж, цайны газар мөр зэрэгцэн сууна гэж итгэл өвөрлөн хүлээх вэ хэзээ хүртэл тэдний зовлон шаналалдаа сөхрөн амьсгалаа тасрахыг чагнан хэвтэх эмгэнэлт дүрийг харан зүрх зүсэгдэн халшрах вэ.Манай улсад өнгөрсөн 2004 онд хорт хавдраар өвчилсөн 3381 хүн шинээр бүртгэгджээ. Эдний 2700-гаад нь тухайн ондоо нөгөө ертөнцийг зорьсон аж.Нэгэнт хорт хавдрын вирус биед үүссэн л бол үнэндээ ямар ч найдваргүй гэж хэлэхэд бараг л болно.Тэгээд ч энэ өвчний өвдөлтийг намдаах үхжлийг удаашруулах эм эмчилгээ борог амьдралтай бидний хувьд дэндүү их үнэтэй иймийн учир бид зүгээр л бурхнаас харамлан өгсөн хувь заяатайгаа эвлэрэн үхэх өдрөө хүлээж зовлонгийн гинжинд хэлхэгдэхээс өөр аргагүй байдалд хүрдэг.Тэгвэл бид амьд явах эрхээ хуулиар хамгаалуулан эрхэээ эдэлдэг шигээ яагаад нэр төртөйгөөр үхэх эрхээ эдэлж болохгүй гэж яагаад энэ тухай бас ам нээж болохгүй гэж яагаад хүн төрлөхтөнд харанга болон дэлдэж буй ойлголтоос ангид явах гэж өнөөдөр дэлхий дээр үхэх эрхийг буюу эутанаби-г албан ёсоор зөвшөөрсөн хоёр улс байдаг.Энэ бол Голланд, Герман.Хэдийгээр улсад нь албан ёсоор зөвшөөрөөгүй ч нууцаар, өвчтөнийхөө хүсэлтээр үхлийн тариа тарьдаг эмч нар цөөнгүй бий.АНУ-ын мужид болсон Катрина далайн шуурганд өртөн амьд үлдэх найдлага тасарсан өвчтөнүүдэд Шинэ Орлеаны эмч нар нойрсуулах тариаг тунг нь хэтрүүлэн хийж нөгөө ертөнц рүү очиход нь тусалсан хэрэг гарсан.Амийг нь аврахаар тэмцэж байсан эмч нар өвчтөнүүдээ өөрийн гараар ийнхүү хороосноо цахилгаан эрчим хүч, өвчин намдаах эм тариагүй нөхцөлд хүмүүс маш их байсан учраас хийсэн гэж тайлбарласан.Үүнийг гэмт хэрэг гэж үзэх нь өрөөсгөл дүгнэлт болно.Хүний амьд явах эрхийг зөрчиж байна гэж бодох хүмүүс байгаа л байх.Гэвч аль аль талдаа энэ бол хамгийн оновчтой арга.Манай улсад тариа тарьж, үхлийг хурдасгах талаар хууль эрх зүйн ямар ч заалт байхгүй.Эмч хүн хүний амийг аврах тангарагтай.Харин уг үйлдэл үүнд нь харшилдаг тул тэд энэ тухай бодохыг ч хүсдэггүй.Хавдар судлалын үндэсний төвийн их эмч нараас энэ талаар саналыг нь сонсоход эмчийн ёс зүйд харшилна хэмээн нэгэн дуугаар хариуллаа.Эмчийн хувьд биш хувь хүнийхээ талаас Та юу гэж үзэх вэ гэсэн асуултад “Хэн ч ийм бодол өвөрлөж болохгүй” гэж эрс татгалзах нэгэн байхад яагаад болохгүй гэж.Хэрэв гэр бүлийнхэн нь тухайн өвчтөн өөрөө хүсвэл зовлонгоос ангижрахад туслахад буруу биш гэх нь ч байсан.Хүн төрлөхтөн үхэх эрх хэмээх энэхүү ойлголтын өмнө олонтаа мухардалд орж байсан түүхэн жишээ олон олныг судлаачын зүгээс дурдаж болно.1986 онд авто осолд өртөн тархины хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас 1996 он хүртэл амьсгалахаас өөр үйлдэл хийгээгүй ургамал хүн Ненси охиныхоо тэжээлийн бүх апратыг салгаж зовлон шаналалаас нь ангижруулах эцгийн хүсэлт , АНУ-ыг 2009 онд 78-н насандаа тархины хүнд хагалгаанд орсон ч гэсэн өвчин шаналалаа дийлэлгүйгээр бүтэн 7-н сар ухаангүй хэвтсэний эцэст үр хүүхэд асран хамгаалагч харгалзан дэмжигчийн зүгээс нэр төртөйгөөр үхэх эрхийг нь хүссэн хүсэлт БНСАУ-ыг бүгд л мухардалд оруулж байсан энэ байдал хэзээ бидэнд тулгарч тэр цагт бид хэрхэн тэвдэх асуудал тун ойлгомжгүй хэвээр л байна магадгүй үндсэн хуулинд заасанчлан ... та зөвхөн амьд явах л эрхтэй учраас зовж байсан ч, шаналж зүдэрсэн ч хэзээ ч өөрийн ухаанаар өөрийн үйлдлээр амьдарч чадахгүй ч гэсэн амьд л яв гэдэг шаардлагыг тулгах болов уу үүний л учир бид энэ талаар нэгдсэн ойлголттой үзэл баримтлалтай болох тодорхой эрх зүйн орчинг бүрдүүлэх нөхцөл байдал тулгараад байна ингэж байж л бас эрх зүйт нийгэмд оршин байхын утга илрэлээ олох нь зүйтэй юм... аль эсвэл хориглоогүй бүхэн зөвшөөрөгдсөн байдаг учир нэр төртөйгөөр үхэх эрхийг тань хүлээн зөвшөөрөх болов уу ... хууль биш тавилан л шийдэх хутганы ир мэт амьдрал бус уу

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз