Апоптоз

            Амьд биеийн хамгийн бага нэгж бол “ЭС”. Эс нь өөрөө өвчилсөн үедээ бусдадаа халдварлуулж тухайн биетийг аюулд оруулахаас сэргийлэн өөрийгөө золиосолдог юм байна. Ингэхдээ тухайн “үхэл”-ийн дохиог митохондриос гаргадаг. Митохондри гэдэг нь юу вэ гэхээр бид хөдөлгөөн хийх, аливааг эргэцүүлэн тунгаах гээд өдөр тутамд хийж буй үйлдэл болгонд шаардагдах энергийг идсэн хүнснээс тань хүчилтөрөгчийг ашиглан ГФА хэмээх өндөр энерги бүхий молекул болгож нөөцөлдөг эсийн маш чухал органоид (эрхтэнцэр) юм. Түүний нэгэн сонирхолтой бөгөөд маш чухал бас нэгэн үүрэг бол эсийн үхэл болох АПОПТОЗ хэмээх үзэгдэл юм.
            Эсийн амьсгал буюу энергийн үйлдвэрлэл явагддаг тухайн эсийг амьдрахад зайлшгүй шаардлагатай митохондри нь эсийн үхлийг хянаж байдаг. Хорвоо гэдэг хатуу юм даа гэдэг шиг эс эдийн түвшинд ч гэсэн митохондри нь өөрийн оршин буй эсийн үхэх сэхэхийг шийдэж байдаг юм байна. Хүн хүчилтөрөгчгүй бол үхдэгтэй адилаар эсийн амьсгал явагддаг митохондри нь өөрийн үйл ажиллагаагаа зогсооход эс үхэлтэй нүүр тулгарах дохио болдог.
            Тэгвэл ямар тохиолдолд митохондри нь эсийг устгасан нь дээр гэж үздэг юм бол?
Хүний бие дэх эс өдөр тутам цацрагт идэвхит туяа зэргийн гадны нөлөөллөөс болж гэмтэж байдаг. Ер нь бол ДНХ-д нь гэмтэл үүсдэг бөгөөд ДНХ-д гэмтэл өөрчлөлт гарсан эсэхийг шалгаад засварладаг уургийн бодис нь түүнийг дорхноо засварлачихдаг. Харин засварлаж чадахааргүй том гэмтэл учирсан үед тухайн эсийг тэр чигээр орхичихвол хавдрын эс болох магадлал өндөртэй учир зайлшгүй устгах шаардлагатай болно. Эс бөгөөс хавдрын эс нь гэмтэлтэй ДНХ бүхий эсүүдэд хуваагдан замбараагүй олон болж өсөөд хүнд хавдар хэмээх аюулт өвчин тулгарах учир тухайн эс даруй өөрийгөө устган хэдэн хэсэг болдог байна.
Апоптозын үйл явц
1.    Митохондри нь өөрийн гадна мембранд нүх үүсгэн эсийг устгагэсэн дохио болгож цитохром С (cytochrome C) хэмээх протейн (уургийн бодис) –ийг ялгаруулна. (Эс эдийн хоорондын мэдээлэл дохиоллыг дамжуулах гол хэрэгсэл нь уургийн бодис юм.)
2.    Цитохром С нь эсийг хэдэн хэсэг болгон цавчих Каспазе(caspase) гэх уургийн бодисыг идэвхижүүлнэ.
3.    Каспазе нь эсийг бүрдүүлж буй бүхий л уургийг хэсэг хэсэг болгон хайчилчихна.
4.    Мөн Каспазегийн хөдөлгөөнөөр ДНХ-г задлах уураг идэвхижиж ДНХ-г хэдэн хэсэг болгон хуваана.
5.    ДНХ-н хуваагдан хэдэн хэсэг болоход эс амьдарч чадахгүй буюу эсийн үхэл тодорхой болох бөгөөд ингээд эс бүхэлдээ жижиглэгдэн эвдэрнэ.
6.    Шил хагарахад хэлтэрхийнүүд болон хуваагддаг шиг, эс нь хуваагдан жижиг хүүдийнүүд болж, дархлааны эсүүдэд идэгддэн бүрдүүлэгч элементүүд нь дахин боловсруулагдан хэрэглэгдээд явна.
Ийнхүү митохондри-ийн дохио заавраар эсийг хөнөөж, хавдрын эсийг тэлэн, амьд бие үхэх аюулаас сэргийлдэг эсийн үхэл Апоптоз явагддаг байна.
Эх сурвалж:
1.    “Newton” graphic science magazine 2012.12.7-ны дугаар

Зургийг: Robbins Pathology 9th edition 2015

Мэдээллийн эх сурвалж: http://www.smasjp.com/

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз