Биотехнологи Клоны арга.

Орчлон дээр усны дусал мэт ганц хүн ихэр биш атлаа ахиад нэг гараад ирвэл яах вэ? Хүний цор ганц байх эрх чөлөөнд халдвал яах вэ? Устаж мөхөж буй биологийн зүйл богалиудыг аврах сүүлийн арга ба биотехнологи

Организмын клон 
1. Биеийн эсээ сонгож авах /Бөөмийг нь соруулж авна. Учир нь зөвхөн бөөмөнд л удмын мэдээлэл агуулагдана./ 
2. Өндгөн эсийг сонгож авах /Бөөмийг соруулж авах. Зөвхөн эсийг ашиглаж сонгож авсан эсийн бөөмийг шилжүүлэх суулгахын тулд/ : 
Яагаад заавал өндгөн эс гэж? Учир нь: 
а. Ооплази агрегаци- Цитоплазм сеграгаци цитоплазм найрлага хэсэг бүрт өөр. 
б. Хүний биеийн бүх эсүүд тэнцүү хэсэгт 2 хуваагддаг бол өндгөн эс л хэмжээгээ үл өөрчлөн ‪#‎жижигрэн_хуваагддаг‬. Энэ нь эд эс бүрэлдэн бий болох боломжийг бүрдүүлнэ. 
в. Индукци нөлөөлөл-Эс бүр хуваагдлын дараа бие биедээ нөлөөлдөг. 
3. Өндгөн эсийн дотор сонгож авсан эсийн бөөмийг оруулах.
4. 4-8 эс болтол жижигрэн хуваагдаж тогтворжуулах лаборторийн нөхцөлд. 
5. Умайн хананд имплантаци болгох. Ингээд цааш хэвийн жирэмслэлт явагдана.

1997 оны клон хонь болох Доли хонь байсан юм. Хонины өндгөн эсний ДНХ-г хэт ягаан цацрагаар эвдэлж, ДНХ-ийн мэдээлэлгүй болсон өндгөн эсэнд арьсны эсийн бөөмийг (эсийн ДНХ-н  мэдээлэл агуулах хэсэг) шилжүүлснээр өндгөн эсийг үржин олшрох чадвартай болгосноор яг ижилхэн ДНХ мэдээлэл бүхий амьтан төрүүлсэн юм. 
Гэвч энэ нээлтэнд нэг асуудал байсан нь клон нь урт насалж чаддаггүй байна. Энэ нь тэр үед арьсны эсийн бөөмийг шилжүүлж байсантай холбоотой юм. Учир нь арьсны эс нь хөврөлийн эсээс  ялгаатай нь тэломеразэ гэдэг энзим байдаггүй бөгөөд уг энзим нь ДНХ-г уртасгадаг энзим юм. Хүний арьсны эс нь хуваагдах болгондоо ДНХ нь богиносож байдаг бөгөөд богиноссоор байгаад эцэст нь эс хуваагдаж чадахаа больдог байна. Тиймээс богинохон ДНХ-ээс эхэлсэн Доли хонь нь тийм ч урт насалж чадаагүй бололтой.
Доли хонийн талаарх мэдээллийг: http://www.smasjp.com/ веб хуудаснаас авав.

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз