Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол 1 хэсэг

            ХДХВ/ДОХын нээлт ба Нобелын шагнал
          Хүний дархлаа хомсдолын вирусыг Францийн эрдэмтэн Лик Монтанье 1983 онд илрүүлж Лимфоаденопатийн (LAV) вирус хэмээн нэрлэж байв. Тэрээс цусны донорын нарийвчлан судалгаа явуулж 1984 онд хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ын талаархи судалгааны ажлаа баталгаажуулсан байна. Хүний Т эсийн хавдарын вирус (HTLV)-ыг судласан Америкийн эрдэмтэн Роберт Галлогийн судалгааны ажилтай Лик Монтанье-гийн ажил ойролцоо байсан учраас Роберт Галло, донорын битүүмжилсэн сорьцыг Лик Монтанье-гаас авч харьцуулан судалгаа хийж үзэхэд уг вирус нь LAV болон HTLV вирусээс ялгаатай болох нь тогтоогдсон учраас олон улсын хэмжээнд уг вирусыг хүний дархлаа хомсдолын вирус (HIV-ХДХВ) хэмээн нэрлэсэн түүхтэй. Лик Монтанье, Роберт Галло хоёрын хэн нь ДОХ-ын вирусыг анхлан нээсэн вэ? гэдэг асуудлаар нилээн удаан хугацаанд маргаан өрнөж, судалгааны түүхэн баримт Роберт Галлогийн зөвшөөрлийн тайлбарыг үндэслэн Францийн эрдэмтэн Лик Монтанье  HIV вирусыг нээсэн анхны эрдэмтэн болох нь тогтоогдож, түүнд Нобелийн шагнал хүртээв. Нобелийн шагналын хорооноос Лик Монтаньегийн нээлтийг хүндэтгэн, хүн төрлөхтнийг нийгэмээр нь хамарч болох халдварын үүсгэгчийг тогтоож, улс түмнийг ойлголцуулах гүүр тавьсан нээлт хэмээн тэмдэглэжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж уншина уу. 

http://www.nobelprize.org/nobel_prizes/nobelguide_med.pdf

Хүний дархлаа хомсдлын вирусийн судалгааны тойм 

            Хүний дархлаа хомсдлын вирус нь HIV1, HIV2 гэсэн хоёр төрөлтэй. HIV1-ыг М (ajor), N (ew), O (uttlier) гэж гурван субтип болгон ангилдаг. HIV1-ын эдгээр гурван субтип Шимпанзе (хүн мич)-д илэрсэн бөгөөд мичнээс хүнд халдварладаг гэж үздэг. М-субтип нь А; B; C; D; I гэсэн олон хувилбар (variant)-тай. Эдгээр хувилбар нь HIV вирусын геномын хувьсамтгай (Quasispezies) нуклеотидын мутацын үр дүнд үүсдэг байна.



Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз