Нүүрс-усны аэроб исэлдэлт


Митохондрийн гадна НАД-Н+Н исэлдэх нь
      Нүүрс усны задралаас эсийн цитоплазм дотор үүссэн НАД-Н+Н нь митохондрийн мембранаар шууд нэвтэрч орохгүй, иймд шууд хүчилтөрөгчөөр исэлдэж энерги үүсгэхгүй. Митохондрийн гаднах орчноос митохондрийн доторх орон зайд гинжин хэлхээт тогтолцооны тусламжтайгаар устөрөгчийг зөөвөрлөнө.
            Цитоплазмаас устөрөгчийг завсрын бүтээгдэхүүн /НАД-Н+Н/ байдлаар дотоод мембран уруу зөөвөрлөх хэд хэдэн тогтолцоо байх ажээ. Хамгийн ач холбогдолтой нь МАЛАТ-АСПАРТАТЫН ГИНЖИН ХЭЛХЭЭТ ЦОГЦОЛБОР юм.
Малат-Аспартатын гинжин хэлхээт цогцолборын биохими
        Цитоплазмын /НАД-Н+Н/-устөрөгч нь оксалоацетатаар хураагдаж улмаар цитоплазмын малатдегидрогеназа изоферментийн тусламжтайгаар малат болон ангижирна. Малат нь митохондрийн мембраныг нэвтрэн ороход 2-оксоглутараттай /а-кетоглутарат/ митохондрийн мембранаар гадагш зөрж солилцоно. Малат ба 2-оксоглутаратын “антипорт” ажиглагдана. Малат нь устөрөгчөө митохондрийн доторхи НАД-д өгч /малатдегидрогеназа ферментийн тусламжтайгаар/ оксалоацетатад хувирна. Үүссэн оксалоацетат нь митохондрийн мембранаар нэвтэрдэггүй, түүний зөөгдөх хэлбэр нь аспартат юм. Энэ нь митохондрийн оксалоацетат глутаматтай харилцан үйлчилж аминжих урвалд орж аспартат үүсээд глутаматтай харилцан үйлчилж аминжих урвалд орж аспартат үүсээд глутаматтай “антипортын” замаар митохондроос зөрж гараад эргээд оксалоацетатад хувирахад “гинжин хэлхээ” битүүрдэг. Энэ тогтолцооны үр дүнд устөрөгчийн хос атом зөөгдөнө.
           
              Пируват исэлдэж ацетил-КоА үүсэх нь: Нүүрс ус, уураг ба аминхүчлүүд, глицерин солилцооны завсрын бүтээгдэхүүн болох пируватын /пировиноградын хүчил/ исэлдэлт нь биологийн чухал ач холбогдолтой. Пируват нь эсийн цитоплазмаас митохондрид нэвтрэн орж исэлдэх бөгөөд пируватын исэлдэн карбоксилгүйжих гинжин урвал нь пируватдегидрогеназын бүрдэл гэж нэрлэгдэх 3 ферментийн оролцоотойгоор явагдана. 
            
             1. Пируватдегидрогеназа /Е1/, кофермент нь тиаминпирофосфат /ТПФ/.
             2. Дигидролипоилацетилтрансфераза /Е2/, кофермент нь липийн хүчил /ЛХ/. 
             3. Дигидролипоилдегидрогеназа /Е3/, кофермент нь флавинадениндинуклеотид /ФАД/. 
             Пируват исэлдэн карбоксилгүйжих гинжин урвалд нийтдээ 3 фермент, 5 кофермент оролцдог. Дээрх 3-с гадна пируватдегидрогеназын комплекстой холбоогүй гаднын 2 кофермент /SH-KoA, НАД/ акцептороор үйлчилнэ. Липийн хүчил 3 хэлбэрээр оршино: 
а. Исэлдсэн буюу дисульфид хэлбэр.  
б. Ангижирсан буюу дитиол хэлбэр. 
           в. Ацетилжсан хэлбэр.
     
             Пируватаас ацетил-КоА үүсэх үйл явц 5 үе шатыг дамждаг ба завсрын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох ацетил-КоА /СН3-СО-SKoA/ нь эсийн митохондрид Кребсийн циклэд орж СО2 ба Н2О болтлоо исэлдэнэ.



Comments

Post a Comment

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз