Хеликобактер
- Жич: Хүн эмчлэх, оношлох эрх нь монгол улсын хэмжээнд Анагаах ухааны мэргэжил эзэмшсэн, хүний их эмч зэрэгтэй, эмчлэх эрх бүхий хүнд агуулагдах учир БЛОГ дээр тавигдсан мэдээллийг ашиглаж бусдыг оношлох, эмчлэх үйлдэл хийхгүй байхыг хүсье. Энэхүү мэдээллээс үүдэлтэйгээр дур мэдэн эмчилгээ хийсэн болон эрүүл мэндийн хувьд хохирвол блог хөтлөгч миний зүгээс хариуцлага хүлээхгүй болно.

Тоолоход 15-аас бага гарсан үед эмчилгээ хийхгүй, 15-60 хооронд гарсан боловч эмнэлзүйд шинж тэмдэг илрэхгүй бол эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. 60-аас дээш гарсан тохиолдолд хавсарсан эмийн эмчилгээг эхэлнэ. Гурвалсан эм уудаг гэж ярьдаг даа. Тэр нь ямар учиртай юм бэ гэвэл хеликобактер маань өөрөө грамм сөрөг нян учраас энэ төрлийн нянг устгах үйлчилгээтэй пенициллиний болон макролидийн бүлгийн эмийг, ходоодны хүчлийн ялгарлыг багасгах үйлчилгээтэй протон шахуургыг саатуулагч бүлгийн эмтэй хавсарч хэрэглээд байгаа юм. Жишээ нь: амоксициллин 1гр-аар өдөрт 2 удаа, клатримицин 500 мг-аар өдөрт 2 удаа, омепразол 20 мг-аар өдөрт 2 удаа, нийт 14 хоног ууна. Энэ бол эмч нарын хамгийн эхний сонголтын гурвалсан эмчилгээ юм. Prevpac гэсэн нэрээр дотор нь энэ 3 эмийг багтаасан шинэ эмийн хэлбэр гарсан байгаа.
За тэгээд хэрвээ тухайн хүн маань пенициллинд харшилтай бол амоксициллины оронд метронидазолыг хэрэглэж болно.
Мэдээллийн эх сурвалж: http://paininmongolia.blogspot.com
Comments
Post a Comment