Posts

Биотехнологи Клоны арга.

Image
Орчлон дээр усны дусал мэт ганц хүн ихэр биш атлаа ахиад нэг гараад ирвэл яах вэ? Хүний цор ганц байх эрх чөлөөнд халдвал яах вэ? Устаж мөхөж буй биологийн зүйл богалиудыг аврах сүүлийн арга ба биотехнологи Организмын клон  1. Биеийн эсээ сонгож авах /Бөөмийг нь соруулж авна. Учир нь зөвхөн бөөмөнд л удмын мэдээлэл агуулагдана./  2. Өндгөн эсийг сонгож авах /Бөөмий г соруулж авах. Зөвхөн эсийг ашиглаж сонгож авсан эсийн бөөмийг шилжүүлэх суулгахын тулд/ :  Яагаад заавал өндгөн эс гэж? Учир нь:  а. Ооплази агрегаци- Цитоплазм сеграгаци цитоплазм найрлага хэсэг бүрт өөр.  б. Хүний биеийн бүх эсүүд тэнцүү хэсэгт 2 хуваагддаг бол өндгөн эс л хэмжээгээ үл өөрчлөн  ‪#‎ жижигрэн_хуваагддаг‬ . Энэ нь эд эс бүрэлдэн бий болох боломжийг бүрдүүлнэ.  в. Индукци нөлөөлөл-Эс бүр хуваагдлын дараа бие биедээ нөлөөлдөг.  3. Өндгөн эсийн дотор сонгож авсан эсийн бөөмийг оруулах. 4. 4-8 эс болтол жижигрэн хуваагдаж тогтворжуулах лаборторийн нөхцөлд.  5. Умайн хананд имплантаци болгох. Ингээд цааш хэв

Апоптоз

Image
            Амьд биеийн хамгийн бага нэгж бол “ЭС”. Эс нь өөрөө өвчилсөн үедээ бусдадаа халдварлуулж тухайн биетийг аюулд оруулахаас сэргийлэн өөрийгөө золиосолдог юм байна. Ингэхдээ тухайн “үхэл”-ийн дохиог митохондриос гаргадаг. Митохондри гэдэг нь юу вэ гэхээр бид хөдөлгөөн хийх, аливааг эргэцүүлэн тунгаах гээд өдөр тутамд хийж буй үйлдэл болгонд шаардагдах энергийг идсэн хүнснээс тань хүчилтөрөгчийг ашиглан ГФА хэмээх өндөр энерги бүхий молекул болгож нөөцөлдөг эсийн маш чухал органоид (эрхтэнцэр) юм. Түүний нэгэн сонирхолтой бөгөөд маш чухал бас нэгэн үүрэг бол эсийн үхэл болох АПОПТОЗ хэмээх үзэгдэл юм.             Эсийн амьсгал буюу энергийн үйлдвэрлэл явагддаг тухайн эсийг  амьдрахад  зайлшгүй шаардлагатай митохондри нь эсийн  үхлийг  хянаж байдаг. Хорвоо гэдэг хатуу юм даа гэдэг шиг эс эдийн түвшинд ч гэсэн митохондри нь өөрийн оршин буй эсийн үхэх сэхэхийг шийдэж байдаг юм байна. Хүн хүчилтөрөгчгүй бол үхдэгтэй адилаар эсийн амьсгал явагддаг митохондри нь өөрийн үйл ажилла

Үхэх эрхгүй амьдын ертөнц ...

Саяхан интернэтээр аялж яваад нэгэн сонирхолтой нийтлэл олсон юм. Үхэл гэдэг бол уран зохиол, философи, анагаах ухааны хамгийн сонирхолтой асуулт, маргаантай сэдэв юм. Эрүүл, амьд явах эрхтэй хүмүүнд үхэх эрх бий юу? Амьдралыг зовлонгийн үнээр авч үлдэх үү?  Эсвэл зовлонгоос амьдралын үнээр салах уу?  Бусдын өмнөөс шийдэж үл чадах ганц асуулт... Үхэх ба түүний хагацлыг энэ орчлон дээр орших амьд бие бүхэн зайлшгүй туулах давааны нэг юм.  Энэ магадгүй үхэх эрх байх. 2013 оны 04-р сарын 11, Нийтэлсэн Ган-Эрдэнэ             Өмнөд Солонгосын Дээд шүүх анх удаа комын байдалд байгаа 76 настай эмгэний "нэр хүндтэйгээр үхэх" эрхийг хүлээн зөвшөөрлөө. Энэхүү шийдвэр гэр бүлийнхэнд нь өвчтөний амьдралыг тэтгэх системийг таслах зөвшөөрөл олгож байгаа хэрэг юм.             Ким овогт өнгөрсөн хоёрдугаар сард тархины мэс засал хийлгэх үеэрээ гэмтэл авч, өнөөг хүртэл ухаангүй байгаа ажээ. Эмч нар түүний тархийг үхжиж, эдгэх ямар ч боломжгүй болохыг мэдээлсний дараа гэр бүлийнх

ЗИКА ВИРУСТ ХАЛДВАР

            Тодорхойлолт: Зика вирусээр үүсгэгддэг, шумуулаар дамждаг өвчин.             Шалтгаан: Үүсгэгчийг судлаачид анх 1947 онд Уганда улсын Зика нэртэй ой д бичнээс илрүүлж, ийнхүү нэрлэсэн бөгөөд 1952 онд Нигери болон Танзанийн нэгдсэн улсад өвчтөнөөс вирусыг илрүүлсэн байна. Үүсгэгч нь Flaviviridae овгийн Flavivirus төрөлд багтдаг, PHX агуулсан вирус юм.             Тархалт: Зика вирусын халдвар нь халуун орны хот, суурин газруудад буюу хүн ам шигүү суурьшсан халуун ширэнгэн ой ихтэй газар нутагт бүртгэгддэг. Зүүн Өмнөд Ази, Баруун Африкийн газар нутагт шумуулын дунд уг өвчний вирус хадгалагддаг байна. 2007 оны дэгдэлтэд Исландын хүн амын 75% нь өртсөн. 2014 оны 3-6-р сард Чили улсад, 2015 оны 5-р сард Бразил улсад бүртгэгдэж 2016 оны 1-р сарын 28-ны байдлаар Америк, Ази, Африкийн 23 улсад бүртгэгдээд байна.             Дамжих зам: Aedes төрлийн А.aegypti зүйлийн шумуул Зика өвчний вирусыг дамжуулахын зэрэгцээ Денгийн чичрэг, шар чичрэг, Чикунгуния өвчний вирусыг дамжуул

ХДХВирусын халдвар тархалт, эд эс эмгэгшүүлэлт ба Ретровирусын эсрэг эмчилгээ 3 хэсэг.

Image
ХДХВирусын халдвар тархалт             1981 онд Санфранциско, Лос-Анжелос хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштой таван залуучуудад шижилгээ хийхэд “Pnemocystis-carinii” тодорхойлогдсон байна. Гэвч өвчний бусад шинж тэмдэг өвөрмөц байдалтай эмчилгээ үр дүн муутай байжээ. Түүнээс гадна хижээл насны хүмүүст илэрдэг “Kaposi-Sarkom” өвчин Нью-Йоркийн эмнэлэгт эмчлүүлж байсан дөрвөн залууд илэрч байсан нь тухайн үедээ эмч нарын анхаарлыг ихэд татсан түүхтэй. Гомосекс зан үйлтэй залууст илэрдэг шулуун гэдэсний үрэвсэлт хамшинж (Gay bowel syndrome) хэмээх нэгэн өвчнийг эмч, судлаачид тухайн үед мэддэг байсан бөгөөд энэ өвчин нь бэлгийн халдварт өвчин гэдэг нь тодорхой болоод байсан цаг үе юм.              HIV-1: 1983 онд  францын эрдэмтэн Л.Монтанье хэсэг судлаачдын хамт Париж хотноо Пастерийн институтэд гомосекс зан үйлтэй залуугийн Лимфоцитээс Ретровирус ялган авч, Лимфаденопатийн хамшинжийн вирус байж болох юм гэж таамаглаж байв. (сүүлд нь хийсэн давтан судалгаагаар тухайн өвчт

HIV вирусын геном 2 хэсэг

Image
             HIV вирусын нуклейн хүчил нь 9.6 kb урттай, эерэг утгат + РНХ нь хос утаслагаас тогтоно. РНХ-ийн хувьсамтгай төлөв нь мутацид амархан орох геномын жижиг “Quesispezies” хувилбарыг агуулж байдаг. Вирусын геном эсийн ДНХ-д эргэн хуулбарлагдах (Retranskript) явцад эсийн дотор, эс-вирусын нуклеотид интеграцид орж провирус үүсдэг. Вирусын РНХ нь эргэн хуулбарлагдахад үүсч бий болсон провирусын мРНХ-д бүтнээрээ агуулагдах бөгөөд провирусээс HIV вирусын шинэ хувилбар үүснэ. HIV вирус нь вирусын бүтцийн уураг синтезлэгч (полимеразийн) ген болон вирусын репликацийн процессыг тохируулагч ген гэсэн хоёр үндсэн генээр өсөлт үржлийн процесс нь зохицуулагдаж байдаг. Дээр дурьдсан хоёр генийн зохицуулагаар –gag, -pol, -env генийн үйл ажиллагаа идэвхжиж вирусын урьдал уураг бүрэлдэхэд протеаза фермент чухал үүрэг гүйцэтгэнэ.             HIV вирусын геномын нуклеотидын дараалалыг секвенцийн аргаар судалж дурьдсан генүүдийг тодорхойлоод байна. LTR нэмэлт төгсгөл (long terminal re

Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол 1 хэсэг

            ХДХВ/ДОХын нээлт ба Нобелын шагнал           Хүний дархлаа хомсдолын вирусыг Францийн эрдэмтэн Лик Монтанье 1983 онд илрүүлж Лимфоаденопатийн (LAV) вирус хэмээн нэрлэж байв. Тэрээс цусны донорын нарийвчлан судалгаа явуулж 1984 онд хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ын талаархи судалгааны ажлаа баталгаажуулсан байна. Хүний Т эсийн хавдарын вирус (HTLV)-ыг судласан Америкийн эрдэмтэн Роберт Галлогийн судалгааны ажилтай Лик Монтанье-гийн ажил ойролцоо байсан учраас Роберт Галло, донорын битүүмжилсэн сорьцыг Лик Монтанье-гаас авч харьцуулан судалгаа хийж үзэхэд уг вирус нь LAV болон HTLV вирусээс ялгаатай болох нь тогтоогдсон учраас олон улсын хэмжээнд уг вирусыг хүний дархлаа хомсдолын вирус (HIV-ХДХВ) хэмээн нэрлэсэн түүхтэй. Лик Монтанье, Роберт Галло хоёрын хэн нь ДОХ-ын вирусыг анхлан нээсэн вэ? гэдэг асуудлаар нилээн удаан хугацаанд маргаан өрнөж, судалгааны түүхэн баримт Роберт Галлогийн зөвшөөрлийн тайлбарыг үндэслэн Францийн эрдэмтэн Лик Монтанье  HIV вирусыг нээс