Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоо/антикоагулянт



ЦУСНЫ БҮЛЭГНЭЛТИЙН ЭСРЭГ ТОГТОЛЦОО
            Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцоонд төрөл бүрийн антикоагулянт үйлдэлтэй бодисууд оролцдог үүнд: тромпопластины эсрэг, тромбины эсрэг нэгдлүүд, мөн цусны фибронолиз тогтолцоо орно.
            Бие махбодид цусны бүлэгнэлтийн хүчин зүйл бүрийн өвөрмөц ингибитор байдаг гэж үздэг. Энэ ингибиторуудын идэвхи буурахад цус бүлэгнэлт сайжрах ба тромбо үүснэ. Ингибиторуудын идэвхи ихсэх үед цус бүлэгнэлт удааширч цусархаг шинж илэрдэг. Тархмал тромб үүсэх ба цусархаг хам шинж хавсарч явагдах нь коагуляци ба антикоагуляци тогтолцооны уялдаа, зохицуулга алдагдсаныг илрэл юм.
            Цус бүлэгнэлтийн эсрэг тогтолцооны хамгийн хурдан үйлчлэгч бодисууд нь антитромбинууд юм. Эдгээр нь шууд антикоагулянт гэдэгт багтана учир нь эхнээсээ л идэвхтэй хэлбэрт оршдог ба ямар нэг про-хэлбэр гэж байдаггүй.
Антитромбины нэршил
Антитромбин I
Фибриноген
Антитромбин II
Гепарины кофактор
Антитромбин III
Давших антитромбин
Антитромбин IV
Фибриногений буюу фибриний задралын бүтээгдэхүүн

            Цусны сийвэнд 6 орчим антитромбин байдаг гэж үздэг ч одоогийн байдлаар маш сайн судлаж эмнэлзүйд хэрэглэж буй нь гепарин юм. Гепарин тромбины фибриногенд үзүүлэх үйлчлэлийг саатуулах ба протромбиноос тромбин үүсэхийг саатуулдаг. Гепарин биед ч биеэс гадна ч цус бүлэгнэхийг саатуулах үйлдэлтэй. 

            Гепарин тун хэтэрсэн үед түүний антагонист үйлдэл бүхий протамин сульфатыг хэрэглэж болох юм. 

            Цусны судсуудад цусанд идэвхитэй тромбин бий болоход түүнтэй харилцан үйлчлэлцэх хеморецепторууд оршдог. Хеморецепторууд антикоагулянтууд үүсэхийг зохицуулдаг мэдрэл-шингэний механизмтай холбоотой. Ийнхүү хэвийн нейро-гумораль хяналттай нөхцөлд эргэлдэж буй цусны урсгалд тромбин бий болох нь зөвхөн цус бүлэгнүүлэхгүйгээр барахгүй рефлексийн замаар эсрэгээр үйлчилж антикоагулянтуудын үүсэлтийг идэвхжүүлдэг байна. Ингэснээрээ коагулянтыг зогсооно.

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз