Нүүрсхүчлийн хий цусаар зөөгдөх механизм



Нүүрсхүчлийн хий цусаар зөөгдөх нь: CO2 эдээс уушгинд зөөгдөх үйл явцад хүчилтөрөгчтэй ижил мөн л гемоглобин оролцоно. Эдийн хялгасан судасны цусанд орсон CO2 эритроцитын дотор карбоангидраза-гаар /КА/ нүүрсний хүчил үүсэхэд ашиглагдана. Энэ нь эргэх урвал:
                   CO2 + H2O ->H2CO3 /Карбоангидраза/
Нүүрсний хүчил Н+ ба НСО3- анион болж диссоциацид орно. Энэ анионы концентраци эритроцитэд маш их, К+ катионтай харилцан үйлчлэлцэж гидрокарбонат үүснэ: Эритроцитод КНСО3, харин сийвэнд NaHCO3 /сийвэнд эритроцитыг бодвол Na их байдаг/ болно.
Hb-ны буфер үйлчлэлийн ачаар эдийн дотор нүүрсний хүчил саармагжих ба цусны рН маш өчүүхэн хэлбэлзэж болох юм. 0.1 нэгжээс илүү хэлбэлзэхгүй.: CO2-ийн зарим нь Hb-ны NH2-бүлэгтэй нэгдээд карбгемоглобин үүсгэж болох юм.
Иймд CO2  эдээс уушгинд голдуу гидрокарбонат байдлаар /КНСО3, NaHCO3/ ба карболгемоглобин хэлбэрээр зөөгддөг ажээ.
Энэ хоёр хэлбэрт нь Hb шууд ба дам байдлаар оролцоно.
Уушгинд эдийн доторхоос эсрэг үйл явц болно. Уушигны цусанд HbO2 үүсэхэд түүнд эритроцитын дотор Н+-ийн ионууд чөлөөлөгдөж КНСО3-тай харилцан үйлчлэлцээд нүүрсний хүчлийг үүсгэж, харин К+ HbO-ыг холбоно.
       Hb+O2 + K+ <=> K+ + HbO2
H2CO3 эритроцитын карбоангидразагаар задарч CO2 үүсээд уушгаар гадагш ялгарна.
Ийнхүү эдийг хүчилтөрөгчөөр хангах, эдээс нүүрсхүчлийн хий авч гадагшлуулах эсрэг тэсрэг хоёр үйл явц нь гемоглобины оролцотойгоор харилцан уялдаатай явагддаг нь “цусны тээвэрлэх үүргийг” тодорхойлох сонгодог жишээ юм.

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз