Цусны биохимийн үүрэг ба гемоглобинээр хүчилтөрөгч зөөгдөх механизм



Цусны биохимийн үүрэг
            Цус дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
1.      Зөөврийн
2.      Осмос-зохицуулалтын
3.      Буферын
4.      Хоргүйжүүлэх
5.      Дархлааны
6.      Гормоноид
7.      Гемостазын
Цусны зөөврийн үүрэг:
Хамгийн гол үүрэг нь энэ бөгөөд тэжээлийн бодис, хий, даавар, витамин гэх мэтийг зөөвөрлөнө. Эд ба уушигны амьсгалыг холбогч О2 ба СО2-ыг зөөвөрлөх үйл явцыг авч үзье:
            О2 зөөгдөх нь: Хүний биеийн бүх эд уушигнаас ирэх хүчилтөрөгчийг шаардаж байдаг ба энэ нь эдийн аэроб исэлдэлтэнд зайлшгүй хэрэгцээтэй юм. Хэвийн нөхцөлд хүний биеийн эдүүдэд 1 минут тутамд 200-250 мл орчим О2 зарцуулагдана. Хоногт 300 л, биеийн хүчний хүнд ажлын үед ойролцоогоор 10 дахин илүү хүчилтөрөгч шаардана.
            Уушигны дундаж багтаамжийг 6 л гэж үзвэл цулцангийн агаар 850 мл-ээс илүүгүй хүчилтөрөгч агуулах бөгөөд энэ нь биемахбодын 4-н хэрэгцээ юм.
            Цус уушгинд хүчилтөрөгчөөр баяждаг. Уушигны цулцангаас хүчилтөрөгч хий байдлаар цус руу нэвчих нь цулцан-хялгасан судасны хүчилтөрөгчийн парциаль даралтын зөрүүнээс /7.85кП/ шууд хамаарна.
            Po2 цулцанд 18.83, уушигны хялгасан судсанд 5.98кП. Ихээсээ бага руу нэвчинэ. Хялгасан судасны ханаар даралтын зөрүүний механизмаар нэвчин орсон О2 цусны сийвэнд уусна, эритроцитын мембранаар нэвтрэн орж гемоглобинтай холбогдоно. 1г гемоглобин /Нb/ 1.34мл хүчилтөрөгийг холбоно.
            Цусанд Нb агууламж 140-160г/л гэвэл 1л цус 180-210 мл хүчилтөрөгчийг холбоно гэсэн үг /гэхдээ бүх Hb O2-оор ханасан үед/. Hb-тай нэгдсэн O2-ийн хэмжээг цусны O2-ийн багтаамж гэнэ. Энэ нь үндсэндээ Hb-ны агууламжаас хамаарна.
            Ердийн атмосферийн агаараар амьсгалахад Hb O2-оор 95-98% хувьтай ханана. Бүрэн ханахын тулд амьсгалаар авах агаарт буй O2 –ийн хэмжээг 21% бус 35% хүртэл ихэсгэх шаардлагатай.
            Иймд агаарын даралт хэвийн үед окси-Hb хэлбэрээр 1 л цусанд 200 мл орчим О агуулагдана. Бага хэмжээний O2 /1л цусанд 3 мл орчим/ сийвэнд уусан байдлаар үлдэнэ.
            Hb O2-өөр ханах нь түүний парциаль даралтаас хамаардаг ба энэ хамаарал S хэлбэрийн муруйгаар илэрхийлэгдэнэ. Эритроцит-д Hb ба O2-ийн хамаарлын өөрчлөлтөнд өвөрмөц дасан зохицох механизм байдаг. Энэ нь 2.3 дифосфоглицерат юм. Уушигны хялгасан судсанд 2.3-дифосфоглицерат бага байхад Hb-ны O2-ийг холбох чадвар их тул оксигемоглобин HbO2 ­үүснэ.
Харин 2.3 дифосфоглицерат  бага нөхцөлд HbO2-ны диссоциаци дарангуйлагдана. Ихээр үүсэхэд эсрэг байдал ажиглагдана. Hb-ны молекулын зохицуулгын “төвд” холбогдоод О-тэй холбогдох чадварыг нь бууруулна ингэж эдэд O2-ыг өгнө. Энэ үйл явц нь эдийн хялгасан судсанд ажиглагдана.
Хялгасан судасны артериолын төгсгөлд О2 ­түүний ханаар нэвчин эс завсрын орчинд орох ба цаашдаа эсийн дотор орно.
Эхлээд сийвэнд ууссан О2 нэвчинэ дараа нь HbO2 диссиоцацид орно. О2 эритроцитын мембраныг нэвтэрнэ, сийвэнд уусаад эсийн дотор зөөгдөнө.
Захын эдэд О2-оо өгснөөр хялгасан судасны венийн төгсгөлд O2-ын парциаль даралт буурах ба HbO2-ны агууламж 97%-иас 65-75% хүртэл багасна. Хялгасан судасны дагууд орших О2-ийн агууламжийн артери-венийн ялгавар нь эдийн О2-ийн хэрэгцээний тухай мэдээллийг өгнө. Энэ ялгавар хэдий чинээ бага байна уг эдийн О2-ийн хэрэгцээ төдий чинээ их байна гэсэн үг.
Хялгасан судасны артерийн төгсгөлд HbO2–оос O2 чөлөөлөгдөх нь мөн эсийн исэлдэлтийн урвалд зарцуулагдах O2 хэмжээнээс хамаарна. Хэрэв ямар нэг шалтгаанаар эдэд O2 бага зарцуулагдваас тэрээр шингэн орчинд муу уусдаг тул артерийн судсаар урсаж буй цуснаас эдэд орж ирэхээ болино.
Энэ тохиолдолд O2–ийн артери-венийн ялгавар багасах тул венийн төгсгөлд HbO2 даралт өндөр болно.
            Hb бол HbO2–оосоо сул хүчлийн чанартай учир уушигны хялгасан судсанд HbO2 үүсэхэд орчин нь болно.
                                    HHB+O2 <=> O2 + H+
Цусны pH багасахад Hb O2-оор ханах нь мууддаг. Харин  HbO2-оор O2 эдэд очих нь сайжирна. pH ихсэхэд эсрэг үр дүн гарна. 

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз