Молекул биологийн судлах зүйл

Молекул биологийн судлах зүйл
1.Удмын мэдээлэл агуулсан ДНХ молекулын бүтэц байгууламж
2.ДНХ-молекулын репликаци
3.ДНХ-молекулын транскрипци, трансляци
4.Генийн үйл ажиллагааны зохицуулга
5.Геномын бүтэц
6.Генийн байршил буюу хүний генетик карт
7.Генийн эмгэг, үүсэх шалтгаан, түүний эмчилгээ
8.ДНХ-ийн эрлийз молекулын судалгаа, сүүлийн үеийн дэвшилтэт аргачлалууд
9.Хүний геномын нуклеотидын бүрэн дарааллын санд байгаа мэдээллийн боловсруулалт. Асар их мэдээллийг боловсруулж шинэ нээлт хийхийн тулд математик, компьютер, молекул биологийн мэдлэг хослон эзэмшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ ихээр гарч ирж байгаа. Ийм ч учраас гадаадад мэдээллийн биологи гэсэн нэртэй шинэ салбар бий болсон.

Молекул биологийн судалгааны гол объектууд
1.Бактери - Escherichia coli
2.Талхны дрожжи - Saccharomyces cerevisiae
3.Дугариг хорхой - Caenorhabditis elegans
4.Жимсгэний ялаа - Drosophila melanogaster
5.Ногоон мэлхий - Henopus laevis
6.Хулгана - Mus musculus
7.Приматууд- доод ба дээд сар магчингууд

Бактери - Escherichia coli

Давуу тал нь:
-энгийн бүтэцтэй                                 

-геномын хэмжээ 5х106 х.с.
-хурдан үржих чадвартай
-богино хугацаанд шинэ мутант буюу гаднаас оруулсан ДНХ-г судлах боломжтой, олшрох чадвар бүхий бага хэмжээний цагирган молекул плазмидын ДНХ агуулдаг

Дутагдалтай тал нь:
-хүн судлалын загвар системд E.coli-г хэрэглэхэд боломжгүй. Эукариот прокариот эсийн ялгаа асар их

Хэрэглэж буй салбар:
  Анагаах ухаанд - халдварт өвчний генийн илрэл онцлогийг судлахад
  Биотехнологийн салбарт - төрөл бүрийн бодис нийлэгжүүлж авахад
  Суурь судалгаанд - эукариот генийг гарган авахад
  Экологийн салбарт-усны бохирдолтыг цэвэршүүлэхэд

Талхны дрожжи - Saccharomyces cerevisiae

Дрожжи бол хамгийн энгийн эукариот мөн. Түүний геном E.coli-ийн геномоос 10 дахин том.
                                          
Давуу тал:
-өсөлт хурдан
-ДНХ -г ялган авч шинжилж судлахад хялбар
-судалгааны үр дүнд гарсан дүгнэлтүүд бусад эукариот биед адил үйлчилнэ
Сүүлийн 15 жилийн т урш молек ул биологи, молекул генетикийн судалгааны гол объект
болж байна.


Дугариг хорхой - Caenorhabditis elegans

Хөрсөнд амьда рдаг дуг ар иг хорхойн бактери дрожжи хоёрыг бодвол олон эст бие юм.   

Түүний геном 8х107 хос сууриас тогтсон. Уг хорхойн эс бүрийг гэрлийн микроскопор харж
болох учраас эсийн хөгжлийн явцыг судалж болдог Nematoda-ийн хөгжлийн үе шат нь зарим амьтад дээр адил төстэй явагддаг учир загварчлах боломжтой Апоптоз-программчилсан үхлийн генетик механизмыг судлахад судалгааны загвар-модель болдог байна.

Жимсгэний ялаа - Drosophila melanogaster

Морганы үед хийгдэж байсан судалгаа шинжилгээний ажил одоо хүртэл ач холбогдлоо
алдаагүй байна.Түүний геном сүүн тэжээлтний геномоос 20 дахин бага, бүтцийн зохион
байгуулалтын хувьд дунд зэрэгт орно. 80 гаруй жилийн турш хийгдсэн ажил нь мутаци,
рекомбинаци, хромосомын өөрчлөлт зэрэг генетик механизмын тухай олон шинэ нээлтэнд
хүргэсэн. Ген хромосом гэсэн хоёр үгний утгыг холбож өгсөн амьтан бол жимсгэний ялаа мөн . Генийн бүтэц болон бие дээр илрэн гарах шинж тэмдгийг холбон үзэх боломж олгосон. Авгалдайн үе шат тусдаа явагддаг учир авгалдайн үе шатыг нарийвчлан судлах
боломжтой

 
Ногоон мэлхий - Henopus laevis

Давуу тал нь:
-сээр нуруутан ангийн төлөөлөгч өндөг болоод эвсэл үрийн хэмжээ том хөврөлийн хөгжлийг судлахад өргөн ашигладаг.





Хулгана - Mus musculus





Сүүн тэжээлтэн амьтны туршилт судалгааны гол объект. Эсийн тоо, хэлбэр болоод геномын хэмжээг жимсгэний ялаатай харьцуулахад хамаагүй олон бөгөөд их. Генийн үйл ажиллагаа нь улам нарийн байна.







 Приматууд- доод ба дээд сармагчингууд

Хүнд хамгийн ойр учир нейробиологи, иммунологи, эндокринологи, кардиологи, психологи, халдварт өвчин зэрэг олон төрлийн судалгаа хийх боломжтой. Эмийн бэлдмэл, вакцины туршилтыг дээд сармагчин, шимпанзе дээр хийдгээс нийтдээ 30 төрлийн приматуудыг эмийн бэлдмэл хийх судалгаанд ашигладаг байна.

Мэдээллийн эх сурвалж: www.hicheelarhiv.blogspot.com

Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз