Цус бүлэгнэлтийн "дотоод" зам.





                Дотоод хэмээн нэрлэгдэх цус бүлэгнэлтийн тогтолцоо нь нилээд удаан 10-15 минутанд бүлэгнэдэг.  “Дотоод гэж нэрлэх учир нь энд эдийн хүчин зүйл /III-ХЗ/ оролцохгүй, зөвхөн цусны сийвэнд л агуулагдах “дотоодын” хүчин зүйлээр бүлэгнэх тогтолцоо юм. “Гадаад”, “Дотоод” хоёр тогтолцоо бие биенээсээ үл хамааран тус тусдаа замаар протромбиныг тромбин болгох боловч идэвхитэй Х хүчин зүйл үүсэхээс цааших зам нь яг тохирдог буюу ижилхэн юм.
            Судас гэмтсэний дараа өвөрмөц гинжин урвал ХII хүчин зүйлийн идэвхижилтээр эхэлнэ. Энэ нь судасны гэмтсэн гадаргууд хүрэлцэхэд эсвэл ямар нэгэн “харийн” гадаргуугаар шүргэхэд идэвхитэй хэлбэртээ хувирна.
ХII хүчин зүйлийн идэвхитэй хэлбэр нь олон дараалсан идэвхижих урвалыг өрнүүлэх бөгөөд энд цусны сийвэнгийн бусад уурган хүчин зүйлс (VIII, IX, X) оролцоно.
Идэвхижсэн ХII хүчин зүйл нь тромбоцитын мембраны шинж чанарыг өөрчлөх ба хүчин зүйл 3-ыг чөлөөлж гаргана.
Эд гэмтэхэд сийвэнд орж ирдэг  3 хүчин зүйл, мөн тромбоцитын хүчин зүйл 3 нь протромбиноос маш бага хэмжээний тромбин үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.
Энэ өчүүхэн бага хэмжээний тромбин фибриногенийг маш хурдан фибрин болгож хувиргахад буюу цус бүлэгнэхэд хангалтгүй юм. Гэвч энэхүү тромбин нь проакцелериныг акцелерин, проконвертиныг конвертин болгон хувиргадаг фермент юм.
Дээр дурьдсан хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийн нарийн үйл явц ба Са++ ионы оролцоотойгоор идэвхитэй Х хүчин зүйл үүснэ.
Дараа нь идэвхитэй Х, V дугаар хүчин зүйл ба Са ион зэрэг иж бүрдэл хүчин зүйлсийн нөлөөгөөр протромбиноос тромбин үүснэ.
Идэвхитэй Х хүчин зүйл үүсэх үе шатаас эхлээд “дотоод”, “гадаад” замууд адилхан явагддаг.






Comments

Popular posts from this blog

Кребсийн цикл

Гликолиз

Апоптоз